"ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН ОРШИНО" СЭДЭВТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Монос" эмийн сантай хамтран "ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН ОРШИНО" сэдэвт өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгөөр ажилчдад витамины анагаах ач холбогдол болон витамины зөв хэрэглээний талаарх ойлголт, мэдээллийг өгөв.

Мөн ясны сийрэгжилт тодорхойлох, дотор эртхэн тогтолцооны үзүүлэлт, арьс оношилгоо, шүдний эмчийн үзлэг зэрэг оношилгоонууд хийгдсэн бөгөөд өдөрлөгт компанийн төв оффисын нийт 89 хүн хамрагдлаа.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *