ХОЛБОЛТЫН ТӨМӨР ЗАМЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛСНААР ТӨМӨР ЗАМААР ТЭЭВЭРЛЭХ АЧААНЫ ХЭМЖЭЭ 3.5 ДАХИН НЭМЭГДЭНЭ

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замтай холбох 21.3 км төмөр замын дээд, доод бүтэц, эрчим хүч, шилэн кабель, гүүр, төмөр зам, авто замын огтлолцлын ажил бүрэн дууссан, одоогоор дохиолол холбооны ажил үргэлжилж байна. Уг төслийн хүрээнд дугуй хоолой 14, дөрвөлжин хоолой 18, жаазан гүүр 3 баригдсанаас 2 нь авто замтай хоёр түвшинд огтлолцож буйгаараа онцлог юм.

Холболтын төмөр замыг ашиглалтад оруулж, Тавантолгой өртөөг Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замтай холбосноор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, Гашуунсухайт боомтыг Монгол Улсын төмөр замын нэгдсэн сүлжээнд холбох боломж бүрдсэн.

Мөн Тавантолгойн нүүрсний бүлэг орд, Цагаан суварга, Адуунчулуун, Чандгана, Талбулаг, Хөөт зэрэг зэс, нүүрс, вольфрам, цайр, жоншны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болно. Ингэснээр экспортлох бүтээгдэхүүний хэмжээ жилд дунджаар 50 орчим сая тонн болж, төмөр замаар тээвэрлэх ачаа 3.5 дахин нэмэгдэнэ гэж тооцоолсон.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *