“ХУВЬ ХҮНИЙ ХАРИЛЦАА” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Манай компани ажилтнуудынхаа мэргэжлийн болон хувь хүний ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч, гадаад, дотоодын холбогдох сургалтуудад хамруулах ажлыг тогтмол зохион байгуулж байна. Уг ажлын хүрээнд Өмнөговь аймгийн “Төгс Голомт” ТББ-ын лектор А.Түвшинбаяр Тавантолгой өртөөнийн ажилчдад "Хувь хүний харилцаа" сэдвээр сургалт орлоо. Тус сургалтаар биеийн хэл, үгэн бус харилцааны ур чадварыг практик дасгалуудаар дамжуулан олгох, цаашлаад тархины үйл ажиллагаа, танин мэдэхүйн процессын хөгжил, мэдрэмжээ дээшлүүлэх, хүмүүсийг таньж мэдэх, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх ур чадвартай, амьдралын зорилго төлөвлөгөөгөө зөв тодорхойлох, нийгмийн байр сууриа хэрхэн амжилттай бэхжүүлэх зэрэг мэдлэг, мэдээллийг өгөв.
Сэтгэгдэлүүд