АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН СУРГАЛТ ЯВУУЛАВ

“Тавантолгой төмөр зам” ХХК нь үргүй зардлыг бууруулах, цаасны хэрэглээг багасгаж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, байгууллагын үйл ажиллагааг бүрэн цахимжуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд бичиг хэрэг хариуцсан ажилтнуудад зориулж “Баримт бичгийг стандартын дагуу зохион бүрдүүлэхэд тавигдах шаардлага” сэдэвт албан хэрэг хөтлөлтийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам болон Баримт бичгийн шинэчилсэн стандарт (MNS 5140:2021)-ын талаар бүрэн мэдээлэл өгөхөөс гадна байгууллагын албан хэрэг хөтлөлтийн дотоод журмын хэрэгжилтийг танилцуулав.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *