“ОЮУНЫ ӨМЧ, ИННОВАЦИ” ӨДӨРЛӨГТ ОРОЛЦОЖ, ТАЛАРХАЛ ХҮЛЭЭН АВАВ

Дэлхийн “Оюуны өмчийн эрхийг хамгаалах өдөр”-ийг “Улаанбаатар төмөр зам” ХНН 2013 оноос хойш 10 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ жилийн үйл ажиллагааг “Оюуны өмч, инноваци” нэрийн дор тус нийгэмлэгийн Техникийн бодлого, стандартчиллын алба, Зорчигч тээврийн алба хамтран зохион байгуулав.

Өдөрлөгт манай компанийн Тээврийн удирдлагын газрын Вагоны аж ахуйн хэлтсийн Технологийн инженер Б.Мягмарсүрэн болон Паспортын техникч Э.Амаржаргал нар оролцож, компанийн эзэмшлийн вагонуудын ашиглалтын заавар болон техник үйлчилгээ хийх хугацааны норм зэрэг сэдвээр хэвлүүлсэн нийт 7 номыг танилцуулж, зохион байгуулагчдаас талархал хүлээн авлаа.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *