ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫГ БАЙНГЫН АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын анхны 1 дүгээр зэрэглэлийн, уулзваргүй, хүнд даацын, жилд 30-50 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233.6 км төмөр зам болон Ачилтын тойрог замыг өнөөдөр /2023.05.30/ байнгын ашиглалтад хүлээн авлаа.
Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 125 дугаар тушаалаар байгуулагдсан Улсын комисс өнөөдөр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд ажиллаж, урьдчилсан шатны техникийн комиссын өгсөн үүрэг даалгавруудыг хангасны үндсэн дээр Улсын комиссын гишүүдийн саналаар ийнхүү байнгын ашиглалтад оруулж байна.
Бүтээн байгуулалтад оролцсон хүн бүрд халуун баяр хүргэе
Сэтгэгдэлүүд