ӨРГӨХ, ЗӨӨХ, ТЭЭВЭРЛЭХ МЕХАНИЗМТАЙ ХАРЬЦАХ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН МЭДЛЭГИЙГ ӨГӨВ
Өртөө, зөрлөгүүдийн ажилтнуудад “Оосорлогч дохиочин, чингэлэг өргөгчийн оператор, кранаар ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа” сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар өргөх, зөөх, тээвэрлэх механизмтай харьцаж ажиллах аюулгүй ажиллагааны заавар, заалт бүрийн шаардлагыг үйл ажиллагаандаа дагаж мөрдөж ажиллах, өөрийн болон бусад хамтран ажиллагсдын аюулгүй байдлыг хангах зөв дадлыг эзэмшүүлэв. Мөн чингэлэг өргөгчийн ашиглалтын үеийн техникийн аюулгүй ажиллагаа, ослоос хамгаалах хэрэгслийг бүрэн ашиглах, аюулгүй ажиллагааны арга барил, ачаа өргөх машин, тоног төхөөрөмжийн ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны талаар улсын хэмжээнд мөрдөгдөж буй дүрмийн нэгдсэн мэдлэг, ойлголтыг өгөв.
Сэтгэгдэлүүд