ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ПОЛИТЕХНИКИЙН КОЛЛЕЖИЙН ХАМТ ОЛОН ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ ТАНИЛЦЛАА

Өмнөговь аймгийн Политехникийн коллежийн хамт олон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын Тавантолгой өртөө, өртөөний удирдлагын байр, суурь бүтэц, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв зэрэг бүтээн байгуулалттай танилцлаа.

Тус коллеж нь 2023-2024 оны хичээлийн жилд “Төмөр замын замчин” ангийг шинээр нээж, төмөр замын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэн, улсынхаа төмөр замын хөгжилд хувь нэмэр оруулахаар ажиллаж байгаад манай хамт олон баяртай байна.

Монгол Улсын анхны 1 дүгээр зэрэглэлийн, уулзваргүй, хүнд даацын төмөр замын бүтээн байгуулалттай танилцсан та бүхэнд ажлын амжилт хүсье.

Сэтгэгдэлүүд

Зулаа Хариулах

Sn bnu tanaid anket ogii gewl bie eer ochh estoi yu hariu heleerei bayrllaa 94957333

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *