ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ БҮРЭН ХАНГАГДАЖ БУЙ ЭСЭХЭД ҮЗЛЭГ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн хөгжлийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын замын аж ахуйн техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Эрс тэс уур амьсгалтай говийн бүсэд зам төмөр дээр 45-50 хэм хүрч халж байгаа учир хоорондын замд, зам төмрийн температур, болон гулдмайн хүчдэл, тэнцвэржүүлэгч зам төмрийн ажиллагаа, зам суманд ээлжит бус үзлэг шалгалт хийхэд хэвийн ажиллагаатай байна.
Элсэнд дарагдсан зам болон суваг шуудууны нөхцөл байдлыг газар дээр нь үзэж, элс даралтаас хэрхэн сэргийлэх, хамгаалах талаар ажил хариуцаж буй бригадын дарга нартай санал солилцож, холбогдох арга хэмжээг авлаа. Өнөөдрийн /2023.06.30/ байдлаар газар, хэлтсүүд хамтран давхардсан тоогоор 200 орчимхүний бүрэлдэхүүнтэйгээр 20 километр замд 26 хоногийн турш элс цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн ханган ажиллаж байна.
Сэтгэгдэлүүд