АВТОУГСРАА, ТҮҮНИЙ ЭД АНГИУДЫГ ДОТООДДОО ДАХИН ЦУТГАЖ АШИГЛАХ ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЭХЭЭР ЗОРЬЖ БАЙНА

Манай компанийн вагоны технологийн инженер Б.Мягмарсүрэн автоугсраа, түүний эд ангиудыг дотооддоо дахин цутгаж ашиглах техник, технологийг судалж, нэвтрүүлэхээр зорьж, энэ асуудлаар эрдэм шинжилгээний илтгэлүүдийг бичиж нийтлүүлээд байна. Тухайлбал, 2022 онд “Тавантолгой төмөр зам” ХХК-иас санаачлан зохион байгуулсан “Монгол Улсын төмөр замын салбарын хөгжлийн тулгамдсан асуудлууд” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, энэ онд “Монгол инженер – 2023” Эрдэм шинжилгээний хуралд техник, технологи инженерчлэл чиглэлээр амжилттай оролцсон. Б.Мягмарсүрэн инженерийн хэрэгжүүлэхээр зорьж буй төсөл нь хөдлөх бүрэлдэхүүний цутгамал зангилаа хэсэг, эд ангиудыг дотооддоо анх удаа үйлдвэрлэх үйлдвэрлэлийн эхлэл болох боломжтойгоороо онцлог аж.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *