ЛИЦЕНЗТЭЙ ПРОГРАММ ХАНГАМЖ АШИГЛАХ НЬ БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАТАЛГАА БОЛДОГ

Зам, тээврийн хөгжлийн сайд 2023 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 01 дугаартай албан даалгавраар зам, тээврийн салбарын хэмжээнд 2023 оныг “Бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж, харицлага, үр дүнг тооцох жил” болгон зарласан. Үүний хүрээнд “Тавантолгой төмөр зам” ХХК үйл ажиллагаагаа цахимжуулж, бүтээмжийг нэмэгдүүлэх ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна.

Тухайлбал, байгууллагын үйл ажиллагаанд Microsoft 365 программ хангамжийг нэвтрүүлж, мэдээлэл боловсруулалт, мэдээлэл солилцоог шуурхай, ил тод болгохоор төрийн худалдан авах ажиллагааны вэб сайтаар дамжуулан худалдан авалтын үйл ажиллагааг хуулийн дагуу явуулж, гэрээг байгууллаа. Ингэснээр программ нийлүүлэгч байгууллагын зүгээс компанийн мэдээлэл технологийн мэргэжилтнүүдэд программ хангамжийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх, суурилуулалтын талаар админ, удирдлагын сургалтыг цахимаар зохион байгуулав.

Мэдээллийн аюулгүй байдлын шаардлагуудыг хангах үүднээс Microsoft 365 программ хангамжийн шийдлийг нэвтрүүлж, ашиглах нь үр дүнтэй гэдгийг мэргэжлийн байгууллагуудаас зөвлөсний дагуу уг программыг нэвтрүүлж эхэлсэн. Лицензгүй программ хангамж ашиглах нь байгууллагын мэдээллийн аюулгүй байдалд эрсдэл үүсгэх, мэдээлэл алдагдах, цаашлаад программ хангамжийг ашиглах боломжгүй болгох зэрэг урьдчилан сэргийлэх боломжгүй нөхцөлийг үүсгэдэг тул албан ёсны лицензтэй программ хангамж ашиглах нь компанийн мэдээллийн сан болон хувь хүний мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах баталгаа болдог. Цаашид манай компани зохиогчийн эрхийг хүндэтгэх, мэдээллийн солилцоог найдвартай орчинд баталгаатай программ хангамж ашиглан гүйцэтгэх, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг цахимжуулах зорилт тавин, хэрэгжүүлэн ажиллаж байна.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *