ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Н.БУДБАЯР ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН ТАЛБАЙД АЖИЛЛАЖ БАЙНА
2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн ТУЗ-ийн хуралдааны 11 дүгээр тогтоолоор Н.Будбаярыг компанийн Гүйцэтгэх захирлаар томилсон. Тэрээр өнөөдөр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, Тавантолгой нүүрс ачих логистикийн төв, Шилжүүлэн ачих терминалын төслийн талбайд ажиллаж байна.
Тавантолгой нүүрс ачих логистикийн төв төслийн ажлын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 69 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 31-ны өдөр ашиглалтад оруулах юм. Уг байгууламж нь жилд 20 сая тонн, цагт 3500 тонн нүүрсийг бутлах, ангилах, холих, дамжуулан ачих хүчин чадалтай.
Гүйцэтгэх захирал Н.Будбаяр ТНАЛТ төслийн ажлын явцтай танилцаж, барилгын угсралт, техникийн горимд анхаарч, төлөвлөсөн хугацаандаа багтаан ашиглалтад оруулах бүхий л арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болголоо.
Сэтгэгдэлүүд