“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАНЫ 5 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ШИЛДЭГ АЖИЛТНУУДАА ШАГНАЖ УРАМШУУЛЛАА
Монгол Улсад төмөр замын тээврийн салбар үүсэж хөгжсөний 85 жил, “Тавантолгой төмөр зам” ХХК үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ой, Төмөр замчдын мэргэжлийн баяр тохиож байгаатай холбогдуулан “ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК өнөөдөр /2023.08.04/ баярын хурлаа зохион байгууллаа.
Гүйцэтгэх захирал Н.Будбаяр хамт олондоо баярын мэнд хүргэж хэлсэн үгэндээ "Манай хамт олон үүсгэн байгуулагдсанаас хойших 5 жилийн хугацаанд Монгол Улсын анхны 1 дүгээр зэрэглэлийн, уулзаргүй, хүнд даацын Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233,6 км төмөр зам, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замуудыг холбох 22 км төмөр зам, Гашуунсухайт шилжүүлэн ачих терминал, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэн ажиллаж, төсөл хэрэгжүүлэгчээс төмөр замын тээврийн компани болон өргөжиж байна. Өдгөө хил холболтын төмөр замын ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажлыг 2023 онд бүрэн дуусгаж, 2024 оны хавар барилга угсралтын ажлыг эхлүүлэх, хилийн бүсэд өндөр хүчин чадал бүхий “Шилжүүлэн ачих терминал”, уурхайн аманд “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлж, энэ онд ашиглалтад оруулахаар манай төмөр замчид хичээнгүйлэн ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Энэ бол мэргэжилдээ мэргэшсэн, ажилдаа чин сэтгэлээ зориулж чадсан Тавантолгой төмөр замчид та бүхний халуун сэтгэл, уйгагүй их хөдөлмөрийн үр дүн" хэмээн онцоллоо.
"Тавантолгой төмөр зам" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Одхүү компанийн хамт олонд баярын мэнд хүргэж, Зам, тээврийн хөгжлийн сайдын мэндчилгээ, илгээлтийг сонордууллаа. Зам, тээврийн хөгжлийн сайд “Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд хэцүү нөхцөл байдлыг амжилттайгаар даван туулж, гадаад улс орнуудын харилцаа, нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед төмөр замаар ачаа тээврийг тасралтгүй гүйцэтгэхийн зэрэгцээ Монгол Улсын стратегийн өндөр ач холбогдолтой томоохон төслүүдийг чанартай, цаг алдалгүй гүйцэтгэж ирсэн Тавантолгой төмөр замчид Та бүгдээр бахархаж, илүү их үр бүтээлтэй ажиллана гэдэгт итгэл дүүрэн байна" хэмээжээ.
Баярын хурлын үеэр дараах ажилтнууд салбарын шагналаар шагнууллаа.
“Хүндэт төмөр замчин” цол тэмдгээр Дохиоллын инженер Б.Ганбаатар, Төлөвлөлт шуурхай ажил хариуцсан инженер А.Хэрлэнчимэг
ЗТХЯ-ны “Жуух бичиг” Зурмагийн инженер Б.Мөнгөн-Эрдэнэ, Гадаад харилцааны мэргэжилтэн Б.Мэнд-Амар, Байцаагч Д.Амгалан
Засвар хариуцсан инженер /Вагоны тоног төхөөрөмжийн инженер/ Ч.Амгалан
ЭМЯ-ны “Тэргүүний ажилтан” цол тэмдэг Эмч Х.Должинжав
БОАЖЯ-ны “Жуух бичиг” Нөхөн сэргээлтийн мэргэжилтэн Б.Үржинханд
БХБЯ-ны “Жуух бичиг” Геодезийн инженер М.Цэцэгбалжид, Материалын инженер Б.Хонгорзул, Зургийн инженер Н.Билгүүн
ЦХХХЯ-ны “Жуух бичиг” Радио холбооны механик В.Сувдмаа, Мэдээлэл технологийн ажилтан Ц.Төгөлдөр, Мэдээлэл технологийн ажилтан Г.Батцэрэн
ХНХЯ-ны “Жуух бичиг” Кемпийн ажилтан Т.Эрдэнэцогт, Үйлчлэгч Э.Чулуунбат
ТӨБЗГ-ын “Жуух бичиг” Мэргэжилтэн Б.Сайнбилэг
МЗХ-ны “Тэргүүний залуу” медаль Бизнес хөгжлийн мэргэжилтэн Э.Сарангоо, Тоо хэмжээний инженер Э.Анхбаатар, Технологи, сургалт хариуцсан инженер У.Булгантамир, Мэдүүлэгч /Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн/ Э.Тулга
нар тус тус шагнууллаа.
Сэтгэгдэлүүд