ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ БАЙГУУЛАМЖИЙГ БАЙНГЫН АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА
Эрчим хүчний сайдын тушаалаар байгуулагдсан Улсын комисс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд ажиллаж, трассын дагуух эрчим хүчний барилга байгууламжийг байнгын ашиглалтад орууллаа.
Тус төслийн эрчим хүчний ажлын хүрээнд хоёр шатны техникийн комисс ажиллаж, үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлтийг 100 хувь хангасан гэж үзсэний үндсэн дээр ийнхүү Улсын комисс хүлээн авч, байнгын ашиглалтад оруулах дүгнэлт гаргав.
Төслийн хэмжээнд Зэрэглээ, Манхан, Гашуунсухайт 3 дэд станц, 35кВт-ын хоёр хэлхээ 272 км цахилгаан дамжуулах агаарын шугам, Тавантолгой, Оюутолгой 220/110/35кВ-ын дэд станцын 35кВ-ын систем шинийн өргөтгөл, 35/10кВ, 35/0,4кВ, 10/0,4кВ-ын дэд станцууд, реклозерийн пунктууд, удирдлага хяналтын SCADA систем, нөөц цахилгаан үүсгүүрүүд суурилуулсан.
Төслийн эрчим хүчний цахилгаан хангамжийн ажлын хүрээнд нэвтрүүлсэн бас нэгэн шинэ технологи нь гэрэлтүүлгийн тэжээлийн дэд станцад суурилуулсан трансформатор юм. Энэ нь Европын орнуудад өргөн нэвтэрсэн ч Азийн орнуудад сүүлийн үед ашиглаж эхэлсэн дэлхийн шинэ, шилдэг технологи бөгөөд уламжлалт ган зүрхэвчтэй харьцуулахад энергийн алдагдал 70 хувь бага гэдгээрээ онцлог юм
.
Сэтгэгдэлүүд