КАРЬЕР ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙН ЗААВАРЧИЛГАА АВАВ
Хүний нөөц, сургалтын хэлтсээс өнөөдөр /2023.08.18/ компанийн зарим ажилтнуудад “Карьер хөгжлийн төлөвлөгөө” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтад 20 гаруй ажилтан хамрагдаж, карьер хөгжлийн төлөвлөгөөг хэрхэн боловсруулах талаар мэдлэг мэдээлэл, арга зүйн зааварчилгаа авав.
Карьер хөгжлийг хувь хүний хөгжлийн цэг гэж үздэг бөгөөд ажил мэргэжил, сонирхол, хобби, спорт, сурч боловсрох зэрэг амьдралын бүхий л талбартай холбогддог. Карьер хөгжлийн төлөвлөгөөг боловсруулснаар өөрийнхөө зогсож буй цэгийг тодорхойлж, хаана байгаагаа үнэлэх, цаашид хаана хүрэхийг хүсэж буйгаа шийдэх, түүндээ хүрэхийн тулд хийж буй өөрчлөлтийн алхмууд гэж товчоор тодорхойлж болох аж.
Сэтгэгдэлүүд