БНСУ-ЫН ТЭЭВРИЙН СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Ерөнхий инженер Г.Анхбаяр, Тээврийн удирдлагын газрын дарга Б.Батбаяр нар БНСУ-ын Тээврийн судалгааны хүрээлэнгийн /KOTI/ төслийн удирдагч Ли Хүн Ги тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Солонгосын Тээврийн судалгааны хүрээлэн нь 1985 оноос үйл ажиллагаагаа явуулж буй БНСУ-ын Засгийн Газрын албан ёсны судалгааны агентлаг юм. Улс орны тээврийн бодлогод зөвлөмж, хувилбаруудыг санал болгох, төрөлжсөн судалгаа, техникийн шинэчлэлээр дамжуулан тээврийн оновчтой тогтолцоог бий болгох зорилготой тус байгууллагатай цаашид компанийн хэрэгжүүлж буй төслүүд болон тээвэрлэлтийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Сэтгэгдэлүүд