ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ ХХК “НЭГ САЯ ТОНН” АЧАА ТЭЭВЭРЛЭЛЭЭ

“Тавантолгой төмөр зам” ХХК энэ оны 08 дугаар сарын 27-ны өдөр 1 сая дахь тонн ачаагаа тээвэрлэлээ. "Монголиан транс лайн" ХХК-ийн чингэлэгтэй экспортын нүүрс ачсан 49 вагон бүхий 6101-р галт тэрэг 01:18 цагт Тавантолгой өртөөнөөс хөдөлж, 01:52 цагт Цогтцэций өртөөнд хүрснээр манай компанийн 2023 онд тээвэрлэсэн ачаа 1 сая тоннд хүрэв. Тодруулбал, Тавантолгой-Гашуунсухайт-Тавантолгой чиглэлд 310,6 мянган тонн, Тавантолгой-Цогтцэций-Тавантолгой чиглэлд 690,2 мянган тонн ачааг тус тус тээвэрлээд байна.

“Тавантолгой төмөр зам” ХХК 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар туршилтын тээвэрлэлтийг эхлүүлж, энэ оны 05 дугаар сард суурь бүтцийг байнгын ашиглалтад оруулсан.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *