МАНАЙ КОМПАНИ МОНГОЛ-ХЯТАДЫН ХУДАЛДААНЫ ДӨРӨВДҮГЭЭР ЭКСПОД ОРОЛЦОЖ БАЙНА
Монгол-Хятадын Худалдааны IV экспо энэ сарын 06-10-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдаж байна. Хөх хотын “Цэлгэр тал” үзэсгэлэнгийн хотхоны 92 мянган м.кв талбайд зохион байгуулагдаж буй экспод манай компани оролцож, үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдээ танилцуулахын зэрэгцээ олон улсын төмөр замын салбарт бүтээн байгуулалт, ачаа тээвэр, логистикийн чиглэлээр тэргүүлэгч компаниудын судалгаа хийж, туршлага судалж байна.
БНХАУ-ын Худалдааны яам, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, ӨМӨЗО хамтран зохион байгуулж буй IV экспо нь “Нээлттэй шинэ төлөв байдлыг бүтээн байгуулж, хөгжлийн шинэ боломжоо хамтдаа хуваалцъя” сэдвийн хүрээнд зохиогдож байгаа бөгөөд 35 улсын төлөөлөл болон БНХАУ-ын 27 мужийн нийт 3000 гаруй аж ахуйн нэгж оролцож, бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байгаагаас Монгол Улсаас 500 гаруй аж ахуйн нэгж бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлан таниулж байна.
Сэтгэгдэлүүд