ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ БАЙНГЫН АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн барилга угсралтын ажлын хүрээнд өртөөний удирдлагын байр, зөрлөгийн удирдлагын байр, ажилчдын орон сууц, хөдлөх бүрэлдэхүүний засварын депо, зүтгүүрийн зэхэлтийн байгууламж, технологийн бохир ус цэвэршүүлэх байгууламж, вагон үзлэг үйлчилгээний барилга, зам засвар үйлчилгээний барилга, гүний худгийн барилга, уурын зуух, харуулын байр, бохирын ус цэвэршүүлэх байгууламж, өргөх нацос станцын барилга зэрэг нийт 44 барилга байгууламж баригдсан.

Өмнөговь аймгийн Засаг даргын 1422 дугаартай Захирамжийн дагуу 2023 оны 09 дүгээр сарын 05-06-ны өдрүүдэд Тавантолгой, Гашуунсухайт өртөөдийн барилга байгууламжид Улсын комисс ажиллан, төслийн нийт барилга байгууламжийг байнгын ашиглалтад орууллаа.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *