ИЖИЛ ТӨРЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗАСВАРЫН ДЕПОТОЙ ТАНИЛЦАЖ, ТУРШЛАГА СОЛИЛЦОВ
Манай компанийн зарим инженерүүд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн “Зүүнхараа ачааны вагон засварын депо” болон “Монголиан транс ложистик” ХХК-ийн “Вагон засварын газар”-ийн үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцлоо.
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн “Зүүнхараа ачааны вагон засварын депо” нь 1951 онд байгуулагдсан, Монгол Улсын анхны вагон засварын газар юм. Жилд 3800-4200 вагон, 7600 гаруй тэргэнцэр, 120 мянган эд ангийг сэргээн засварладаг бол механик цехэд вагоны 120 эд ангийг үйлдвэрлэх хүчин чадалтай, нийт 330 гаруй ажилтантай аж. Харин “Монголиан транс ложистик” ХХК-ийн “Вагон засварын газар” нь жилд 1100–1300 вагон, 2200-2600 гаруй тэргэнцэр, 15 мянган эд анги сэргээн засдаг, механик цехэд вагоны 70 эд ангийг үйлдвэрлэдэг байна.
Энэ сарын 05, 06-ны өдрүүдэд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн хэмжээнд баригдсан нийт барилга байгууламжийг Улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авсан. Тус төслийн барилга байгууламжийн ажлын хүрээнд баригдсан зүтгүүр, вагон депо нь төмөр замын тээврийн үйл ажиллагаанд хөдлөх бүрэлдэхүүний найдвартай ажиллагааг бүрэн хангах орчин үеийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр бүрэн тоноглогдсон, нэг зэрэг 6 вагон, жилд 1500 вагон засах хүчин чадалтай. Зүтгүүрийн депог АНУ-ын зүтгүүрийн депогийн төслийн дагуу барьсан бөгөөд Америк зүтгүүрт техник үйлчилгээ, бүх төрлийн төлөвлөгөөт засвар, их засварыг иж бүрдлээр хийх боломжтой юм.
Сэтгэгдэлүүд