ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮН ЗАСВАРЫН ТӨВ, ВАГОН ДЕПОГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАЖ БАЙНА

Гүйцэтгэх захирал Н.Будбаяр ОХУ-ын НПК “ОВК” /Научно-производственная корпорация «Объединенная Вагонная Компания»/-ийн Бизнес хөгжил хариуцсан дэд захирал А.В.Балашовыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар, компанийн ашиглалтын инженер, техникийн ажилтнуудад сургалт зохион байгуулах, засвар үйлчилгээний эрх авах, Тихвиний вагоны үйлдвэрт үйлдвэрлэсэн инновацын вагоны эд ангийн худалдаа зэрэг хэд хэдэн асуудлаар санал солилцож, цаашид талууд хамтын ажиллагаагаа бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

НПК “ОВК”-ийн Бизнес хөгжил хариуцсан дэд захирал А.В.Балашов Монгол Улс дахь албан томилолтынхоо хүрээнд Тавантолгой өртөөнд ажиллаж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ерөнхий гүйцэтгэгч “Бодь интернейшнл” ХХК-ийн инженер техникийн ажилтнуудтай хамтран Хөдлөх бүрэлдэхүүн засварын төв, Вагон депогийн үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлын явц гүйцэтгэл, технологийн горим, хүчин чадал хэтийн төлөвийн талаар зөвлөлдлөө.

Сэтгэгдэлүүд

Долгормаа Хариулах

Ажиллахыг маш их хүсч байна.

Долгормаа Хариулах

Ажиллахыг маш их хүсч байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *