ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЗОРИЛГОТОЙ ДЭД АЖЛЫН ХЭСЭГ БЭЭЖИН ХОТНОО ХУРАЛДЛАА

Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор хоёр улсын хамтран байгуулсан дэд ажлын хэсэг өнөөдөр БНХАУ-ын Бээжин хотноо хуралдлаа.

Ажлын хэсгийн ахлагч, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хурлыг даргалж, гишүүдээр Эдийн засаг хөгжлийн яам, Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төлөөллүүд болон манай компаниас Гүйцэтгэх захирал Н.Будбаяр, Төслийн удирдагч Б.Болор-Эрдэнэ нар оролцов.

Хурлаар талууд гурван дэд ажлын хэсгийн холбогдох асуудлууд болон ажлын явцын талаар санал солилцлоо.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *