ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАХ САНГИЙН МОНГОЛ ДАХЬ ХӨТӨЛБӨРИЙН ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

“Тавантолгой төмөр зам” ХХК Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулж, Гүйцэтгэх захирал Н.Будбаяр, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын захирал Д.Батболд нар гарын үсэг зурав.

Манай компани тус байгууллагатай Монгол Улсын хэмжээнд шугаман дэд бүтцүүдийг зэрлэг амьтдад ээлтэй хөгжүүлэхэд шаардлагатай хууль эрх зүйн өөрчлөлтүүд, стандарт, журам зэргийг сайжруулах, шугаман дэд бүтцүүдийг зэрлэг амьтдад сөрөг нөлөө багатай төлөвлөхөд шаардлагатай зөвлөмжүүдийг бий болгох, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын дагуу хийгдсэн гүүрэн, нүхэн гарцуудыг зэрлэг амьтад хэрхэн ашиглаж байгаад тандалт судалгаа хийх зэрэг хэд хэдэн чиглэлд хамтран ажиллах юм.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) нь анх 1961 онд Швейцарийн хууль ёсны дагуу бүртгэгдсэн, өдгөө дэлхий даяар таван сая гишүүн дэмжигчтэй, дэлхийн 100 гаруй оронд байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, олон улсын ашгийн бус, төрийн бус байгууллага. Дэлхийн байгаль хамгаалах сан нь 1992 оноос Монгол Улсад үйл ажиллагаа эхлүүлсэн бөгөөд тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх, ач холбогдлыг нь сурталчлах, менежментийг сайжруулах зорилготой, эхлүүлсэн анхны төслөө амжилттай хэрэгжүүлсэн байна.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *