ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Н.БУДБАЯР ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМД АЖИЛЛАЛАА

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Будбаяр компанийн газар, нэгжийн дарга нарын хамт Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд ажиллалаа. Тавантолгой өртөөнд ажиллаж, өртөөний удирдлагын байр, Вагон үзлэг үйлчилгээний барилга, Суурь бүтэц засварын төв, Зүтгүүрийн депо, Вагон депогийн үйл ажиллагаа болон ажилчдын амрах байрны барилга угсралт, тээвэрлэлтийн өнөөгийн нөхцөл байдал, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцахын зэрэгцээ өмнө өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, шийдвэрлэх шаардлагатай ажлуудтай газар дээр нь танилцаж, үүрэг чиглэл өглөө.

📍2024 оны эхний улиралд АНУ-аас эхний ээлжийн зүтгүүрүүд нийлүүлэгдэнэ.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын Тавантолгой өртөөнд Суурь бүтэц засварын төв, зүтгүүрийн депо, вагон депо барилга байгууламжийг энэ онд ашиглалтад оруулсан. Төслийн хүрээнд 2024 оны эхний улиралд АНУ-аас зүтгүүр нийлүүлэгдэх гэж байгаатай холбоотой бэлтгэл ажлыг хангах, бүртгэлжүүлэх ажлыг сайтар зохион байгуулахыг холбогдох газарт үүрэг болгов.

📍Жилд 1500 вагон засах хүчин чадалтай засварын төв.

ОХУ-ын 5 мэргэжилтэн Вагон засварын төвд авто тоормосны тасаг, нээлхий засварын цех, тэргэнцэр засварын шугамыг угсарч байна. Тус мэргэжилтнүүд угсралтын ажлыг дууссаны дараа тоног төхөөрөмжүүдийн талбайн туршилтыг хийж, үүний зэрэгцээ тоног төхөөрөмжүүдийг хариуцан ажиллуулах инженерүүдэд сургалт зохион байгуулна.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *