ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Н.БУДБАЯР: АЧАА ТЭЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ, АЖИЛЧДЫН АЖИЛЛАХ, АМРАХ ТААТАЙ ОРЧИНГ БҮРДҮҮЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАЖ БАЙНА
Компанийн хэмжээнд төмөр замаар тээвэрлэж буй ачаа тээврийн хэмжээ нэмэгдэж байна.
Компанийн хэмжээнд чингэлэгтэй экспортын нүүрс, мидлинг, шатахууныг тээвэрлэж байгаа бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 2023 онд өссөн дүнгээр 1.35 сая тонн ачаа тээвэрлэлээ. Тээврийн хэмжээ өсөн нэмэгдэхтэй холбоотойгоор ажилтнуудын өвлийн хувцас хэрэглэлийн хангалт, өвөлжилтийн бусад бэлтгэл ажилтай холбоотой бэлэн байдалд шалгалт хийж, ачаа тээвэртэй холбоотой шаардлагатай программ хангамжийг шийдвэрлэж ажиллах талаар холбогдох удирдлагуудтай зөвлөлдлөө.
140 хүн байрлах ажилчдын амрах байрыг ашиглалтад оруулна.
Ажилчдын амрах байрны барилга угсралтын ажилтай танилцаж, цэвэр, бохир усны шугам, дулааны шугам, цахилгаан, эрчим хүчний найдвартай байдлыг сайтар хангасан барилга байгууламжийг ашиглалтад оруулахын зэрэгцээ ажилчдын тайван амрах боломжийг бүрдүүлж, дуу чимээ тусгаарлагчийг чанарын өндөр түвшинд хийж, төлөвлөгөөт хугацаанд нь ашиглалтад оруулахыг даалгав. Ажилчдын амрах байр нь ажилчдын өрөөнөөс гадна номын сан, амралтын өрөө, техникийн өрөө зэрэг нэг удаад 140 хүн байрлах боломжтой юм.
Сэтгэгдэлүүд