ТАВАНТОЛГОЙН НҮҮРС АЧИХ ЛОГИСТИКИЙН ТӨВ АШИГЛАЛТАД ОРСНООР УЛСЫН ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ТЭЭВЭРЛЭЛТИЙН ЗАРДЛЫГ БУУРУУЛНА

Гүйцэтгэх захирал Н.Будбаяр Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв /ТНАЛТ/-д ажиллаж төлөвлөгөөт хугацаанд нь ашиглалтад оруулахыг даалгав.

📍Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв төслийг Вагонд ачигч, Бутлуур, Туузан дамжуурга, дагалдах тоног төхөөрөмж, Овоологч, тэжээгч, Барилга байгууламж, зам талбай, Эрчим хүч, автоматжуулалт зэрэг 6 багц ажлын хүрээнд гүйцэтгэж байна. Төслийн нийт гүйцэтгэл 76,87%-тай, одоогоор бутлуур дам нуруу угсралт, туузан дамжуургын рольк угсрах, дамрын суурь болон дамар хэмжилт, тохируулах, эргэх механизмын суурь байрлуулах гэх мэт төслийн хүрээнд хийгдэх ажлууд үргэлжилж байна. Монгол Улсад томоохонд тооцогдох уг ачилтын байгууламж ашиглалтад орсноор цагт 3500 тн, жилд 20 сая.тн нүүрсийг бутлах, ангилах, холих, дамжуулан ачих хүчин чадалтай. Төслийн хүрээнд дэлхийд тэргүүлэх дэвшилтэт технологийг нэвтрүүлэхийн зэрэгцээ, технологийн горимыг нарийн баримтлан, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах юм. Ингэснээр улсын экспортыг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийн зардлыг бууруулах, шинээр ажлын байрууд бий болох, авто тээвэртэй холбоотой үүсэх байгаль орчны сөрөг нөлөөллийг багасгах зэрэг байгаль орчин, нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *