ЗАДГАЙ ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮН ДЭЭРХ ТЕХНИКИЙН АЧИЛТ, ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн “Гашуунсухайт шилжүүлэн ачих терминал” төслийн бүтээн байгуулалтад шаардлагатай замын индүү, авто грейдер, шанагат авто ачигчийг техникийн нөхцөлийн дагуу тавцант вагонд ачиж, бэхлэн Тавантолгой өртөөнөөс Гашуунсухайт өртөө хүртэл амжилттай тээвэрлэлээ. Ачилтыг Тавантолгой–Гашуусухайт чиглэлийн төмөр замын төслийн хүрээнд нийлүүлэгдсэн модон шалтай тавцант вагоноор гүйцэтгэсэн бөгөөд бэхэлгээг уламжлалт бэхэлгээний хэрэгслээс гадна олон дахин ашиглах ган тросс бэхэлгээтэй хослуулснаараа онцлог юм. Ингэснээр цаашид задгай хөдлөх бүрэлдэхүүн дээр ачих ачааны бэхэлгээний өртөг зардлыг бууруулах давуу талтай.
Манай компани цаашид бүс нутгийн уул уурхайн компаниудад шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийг төмөр замаар гүйцэтгэх бүрэн боломжтой болж байна.
Сэтгэгдэлүүд