2023 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН ЗУРМАГИЙН ДҮНГИЙН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Төмөр замын тээврийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах, төмөр замчдад технологийн мөрдөлт, хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм, сахилга батыг чанд сахиулах зорилгоор “Галт тэрэгний зурмагийн гүйцэтгэлийг хангаж, үр дүнг тооцох журам”-ын хүрээнд 2023 оны 3 дугаар улирлын Зурмагийн дүнгийн хурлыг өнөөдөр /2023.10.31/ зохион байгууллаа.

Хурлаар 2023 оны 3 дугаар улиралд:

  • Төмөр замын хэмжээнд хийгдсэн тээвэрлэлт;
  • Галт тэрэгний хөдөлгөөний зурмагийн биелэлт;
  • Төмөр замын үндсэн үзүүлэлтүүдийн биелэлт;
  • Хөдөлгөөний аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажилласан талаар болон хөдлөх бүрэлдэхүүн, суурь бүтэц ашиглалтын талаар тайланг танилцууллаа.

Мөн галт тэрэгний хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг бүрэн хангаж ажиллахтай холбоотойгоор нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, цаашид галт тэрэгний хөдөлгөөний зурмагийн биелэлтийг хэрхэн хангаж ажиллах зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Тус хуралд холбогдох газар, хэлтсийн дарга нар инженер, техникийн ажилтан нар болон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд ажиллаж буй ажилтнууд онлайнаар оролцов.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *