Н.БУДБАЯР: ХИЛ ХОЛБОЛТЫН ТӨМӨР ЗАМЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ИРЭХ ОНЫ III САРД ЭХЭЛНЭ

  “RAILWAY MONGOLIA 2023” төмөр замын салбар хуралдаан “Монгол Улсын төмөр замын салбарт тулгамдаж буй асуудал” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

  Тус хэлэлцүүлэгт Модератораар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн замын Техникийн бодлого, стандартчиллын албаны дарга С.Мөнх-Алдар

   Панелистуудаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн замын орлогч дарга Ш.Нямсүрэн, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Будбаяр, “Монголиан транс ложистик” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Сүхбаатар, “Бодь интернэшнл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Долгормаа нар оролцлоо.

    Хэлэлцүүлгийн үеэр гүйцэтгэх захирал Н.Будбаяр “Тавантолгой төмөр зам” ХХК байгуулагдаад таван жил болж байгаа залуу компани. Энэ хугацаанд төслийн үйл ажиллагааг гүйцэтгэж ирсэн бол өнгөрсөн IX сараас тээрийн үйл ажиллагаа руу шилжиж байгааг онцлоод Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын ТЭЗҮ, зураг төслийг энэ онд дуусгаж ирэх оны III сард барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна. Хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор тээврийн өртөг хоёр дахин буурна, Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг 70 хувиар бууруулах, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын тээврийн үр ашиг нэмэгдэнэ гэлээ.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *