ТАВАНТОЛГОЙ ӨРТӨӨНД АММОНИЙН НИТРАТЫН АНХНЫ ТЭЭВРИЙГ ХҮЛЭЭН АВЧ БУУЛГАВ

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын Тавантолгой өртөөнд (2024.01.09-ний өдөр) 12 вагон буюу 807.34тн аммонийн нитратын анхны тээврийг хүлээн авч буулгалтын ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ.

Өмнө тус уул, уурхайн тэсэлгээний материал болох аммонийн нитратыг “МЕРА” ХХК нь ОХУ-аас импортлон төмөр замаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хонхор өртөө хүртэл тээвэрлэж,  Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орших Тавантолгойн ордын дэргэд байрлах үйлдвэр, агуулахын цогцолбор руу 617 км авто замаар 2-3 хоног тээвэрлэдэг байсан. Харин Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замууд ашиглалтад орсноор энэ төрлийн бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлтийг төмөр замаар аюулгүй, шуурхай тээвэрлэх нөхцөл бүрдлээ. Өнгөрсөн онд  тус чиглэлд нефтийн бүтээгдэхүүн, шахмал түлшний үйлдвэрийн түүхий эдийн тээврийг амжилттай зохион байгуулж жигдрүүлээд байгаа билээ.  

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *