“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨЛ БНХАУ-ЫН ТӨМӨР ЗАМЫН ЗУРАГ ТӨСЛИЙН КОРПОРАЦИД АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төслийг хэрэгжүүлэхээр техник, эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлыг Хятадын “Төмөр замын зураг төслийн корпорац” ХХК (CRDC) гүйцэтгэн ажиллаж байна.

 

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Будбаяр компанийн холбогдох инженер техникийн ажилчдын хамт БНХАУ-ын “Төмөр замын зураг төслийн корпорац” ХХК-ийн инженерийн судалгааны төвд ажиллаж, “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын зураг төслийн ТЭЗҮ болон иж бүрэн зураг төсөл боловсруулах гэрээ”-ний хэрэгжилтийн талаар харилцан зөвлөлдлөө.

 

Хятадын Төмөр замын зураг төслийн корпорац нь арав гаруй хотын метроны шугам болон төмөр замын тээврийн нэгдсэн төвүүдийн зураг төслийг гүйцэтгэсэн. Хятадын ашиглаж буй  нийт төмөр замын гуравны нэг болох 46,000 км, өндөр хурдны галт тэрэгний 40% буюу 11,000 км замын судалгаа, зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэсэн туршлагатай компани юм.  Түүнчлэн дэлхийн 60 гаруй оронд EPC, төслийн менежмент, томоохон дэд бүтцийн төслүүдийн тээврийн сүлжээний төлөвлөгөө, судалгаа, зураг төслийг хамарсан 160 гаруй төслийг гүйцэтгэжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны хуралдаанаар Монгол-Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д таван жилийн хугацаатай олгосон. Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаар Албан даалгаварын дагуу энэ оны 1 дүгээр улиралд барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Төслийн хүрээнд Монгол Улсын Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам болон БНХАУ-ын Ганцмод-Бугатын Ваньшуйчуань чиглэлийн төмөр замуудыг холбохын зэрэгцээ нарийн болон өргөн хос царигийн гүүрэн байгууламжтай замаар хил нэвтрэх төмөр зам барьж байгуулж байгаагаараа онцлог юм.

Сэтгэгдэлүүд

CHATgptTUnelwab PRO Хариулах

Повышайте эффективность работы с GPTunnel — ваш прямой мост к искусственному интеллекту! https://gptunnel.ru/?ref=ru Представляем GPTunnel.ru — надежный сервис для доступа к передовым нейросетям Устали от ограничений и блокировок, мешающих вашему бизнесу развиваться в цифровую эпоху? GPTunnel.ru предлагает простое и элегантное решение для использования самых продвинутых технологий искусственного интеллекта без дополнительных сложностей! Что вы получаете с GPTunnel ru? — Стабильный доступ к ведущим нейросетям — работайте с ChatGPT, Midjourney, Claude и другими AI-инструментами без перебоев — Полная доступность в России — сервис официально работает на территории РФ без каких-либо ограничений — Удобная оплата российскими картами — принимаем карты МИР, Visa и Mastercard российских банков — Экономия времени и ресурсов — никаких технических настроек или дополнительного оборудования — Масштабируемое решение — подходит как для индивидуальных предпринимателей, так и для крупных компаний — Безопасность и конфиденциальность — ваши данные под надежной защитой Кому необходим GPTunnel? — Маркетологам и копирайтерам — для создания качественного контента — Аналитикам и исследователям — для обработки массивов информации — Предпринимателям — для оптимизации бизнес-процессов — IT-специалистам — для ускорения разработки — Дизайнерам — для быстрой генерации идей и визуальных концепций Специальное предложение! — Прямо сейчас получите 10% скидку на любой тарифный план по промокоду RU10 — Бонус для новых пользователей — бесплатный 3-дневный тестовый период для оценки всех возможностей сервиса — Не упустите возможность вывести свой бизнес на новый уровень с помощью искусственного интеллекта! Зарегистрироваться на GPTunnel: https://gptunnel.ru/?ref=ru Промокод: RU10 дает 10% скидку! С GPTunnel.ru будущее технологий доступно вам уже сегодня — без ограничений, с российскими платежными методами и официальной поддержкой на русском языке!

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *