АЖИЛЧДАА ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРУУЛЛАА.
Тавантолгой төмөр зам ХХК “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Төв эмнэлэгтэй хамтран нийт инженер техникийн ажилтан, албан хаагчдыг эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх, хугацаат үзлэгт хамрууллаа.
Үзлэгээр нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, лабораторийн болон багажит шинжилгээ зэрэг багц үзлэгт нийт 458 ажилтан хамрагдаж, нарийвчилсан оношилгоо шинжилгээнд 32, эмнэлэгт 4 хүн хэвтэн эмчлүүллээ.
Урьдчилан сэргийлэх үзлэгийн дүгнэлтийг үндэслэн цаашид зонхилон тохиолдох өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн сургалт сурталчилгаа, мэдээллүүдийг өгөх, эмчлэн эрүүлжүүлэх, хяналтыг тогтмол хийхээр төлөвлөж байна.
Сэтгэгдэлүүд