ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД КОМПАНИЙН 2024 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА.
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 2023 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт 90.2 хувийн биелэлттэй, бүрэн хангалттай дүгнэгдсэн бөгөөд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, компанийн Гүйцэтгэх захирал Н.Будбаяр нар 2024 оны “Гүйцэтгэлийн төлөвлөгөө”-г 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гарын үсэг зурж баталлаа.
Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг “БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ” болгон зарлаж, Компанийн 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд 9 зорилтын хүрээнд 43 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн, 2024 онд “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх, төмөр замаар 6.0 сая.тонн ачаа тээвэрлэх үүргийг тус тус чиглэл болголоо.
Сэтгэгдэлүүд