"ХИЙН ТҮЛШНИЙ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА"-НЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Манай компани ажилчдын эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, ажил үүргээ гүйцэтгэх үедээ осол, хурц хордлогод өртөхгүй байх төлөвлөлт, гүйцэтгэл, шалгалт, сайжруулалтыг бүрдүүлэн ажиллаж байна.Аюулгүй ажиллагааны хүрээнд Монгол улсын зөвлөх инженер Ж.Эрхэмбаяр “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн төв оффис, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын өртөө, зөрлөгт ажил үүргээ гүйцэтгэж буй албан хаагчдад "Хийн түлшний аюулгүй ажиллагаа" сэдэвт сургалтыг онлайн болон танхимаар өнөөдөр зохион байгууллаа.
Тус сургалтаар NG (байгалийн хий), LPG (шингэрүүлсэн газрын тосны хий) буюу бидний сайн мэдэх том, жижиг савласан хийн ашиглалт, хадгалалт, тээвэрлэлт, аюулгүй ажиллагааны талаарх зарим ноцтой ослуудын бодит бичлэгүүд үзүүлж аюул осол тулгарсан үед хэрхэн арга хэмжээ авах, хэрхэн урьдчилан сэргийлэх тухай сонирхолтой сургалт боллоо.
Сэтгэгдэлүүд