КОМПАНИЙН 2024 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЖ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 2023 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт 90.2 хувийн биелэлттэй, бүрэн хангалттай дүгнэгдсэн бөгөөд 2024 оны “Гүйцэтгэлийн төлөвлөгөө”-г Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан.
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Будбаяр улиран одож буй жилд хийж гүйцэтгэсэн ажлаа дүгнэж, Модон Луу жилийн зорилго, зорилтоо тодорхойлон Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян төмөр замаар 6.0 сая.тонн ачаа тээвэрлэх зэрэг томоохон зорилтуудыг хэрэгжүүлж ажиллахыг газрын дарга нарт үүрэг болголоо.
Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг “БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ” болгон зарлаж, Компанийн 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд 9 зорилтын хүрээнд 43 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Сэтгэгдэлүүд