“МАЛЧДАД ТУСЛАХ ХАНДИВ АЯН”-Д МАНАЙ КОМПАНИ НЭГДЛЭЭ
Улс орны хэмжээнд нүүрлээд байгаа зудын гамшгийг богино хугацаанд даван туулах, эрдэнэт мал сүргээ авран хамгаалах, малчдад туслах зорилгоор “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн нийт албан хаагчид “Малчдад туслах хандивын аян”-д нэгдлээ.
Манай компани Өмнөговь аймгийн Говийн бага дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа, Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо сумын малчдад болон эдгээр сумдын нутагт өвөлжиж буй зэрлэг амьтдын биотехникийн арга хэмжээнд зориулж 600 боодол өвс, 150 шуудай тэжээл, төлийн сүүг хүлээлгэж өглөө.
Сэтгэгдэлүүд