“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК 2024 ОНЫ ЭХНИЙ 2 САРД 378.1 МЯНГАН ТОНН АЧАА ТЭЭВЭРЛЭЛЭЭ

2024 онд Монгол Улсын төмөр замын сүлжээгээр 45.5 сая.тонн ачаа тээвэрлэхээр зорилт дэвшүүлсэн.

Үүнээс “Тавантолгой төмөр зам” ХХК нь 2024 онд 6 сая тонн ачаа тээвэрлэхээр зорилт тавин ажиллаж байна.

Манай компани 2024 оны 2 дугаар сарын 29-ний байдлаар “Тавантолгой-Гашуунсухайт”, “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар 378.1 мянган тонн ачаа тээвэрлэлээ.  

Тухайлбал Тавантолгой – Гашуунсухайт чиглэлд 2024 оны  хоёр дугаар сард “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн экспортын нүүрс тээвэрлэлтийг төлөвлөсөн хэмжээнээс давуулан 106.7%-аар биелүүллээ.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *