МАНАЙ КОМПАНИ ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛСНЭЭС ХОЙШ ТАЙЛАНТ ХОНОГТ ХАМГИЙН ИХ АЧААГ ТЭЭВЭРЛЭЛЭЭ
2024 онд Монгол Улсын төмөр замын сүлжээгээр 45.5 сая.тонн ачаа тээвэрлэх зорилт дэвшүүлсэн. Үүнээс “Тавантолгой төмөр зам” ХХК 6 сая тонн ачаа тээвэрлэхээр зорилт тавин ажиллаж байгаа бол энэ он гарснаар нийт 476.9 мянган тонн ачаа тээвэрлээд байна.
Манай компани Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Цогтцэций төмөр замаар 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдөр нийт 10 галт тэрэг аялж, 21,488.33 тн ачааг тээвэрлэлээ. Энэ нь манай компанийн хэмжээнд төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эхэлснээс хойш хамгийн их ачааг тээвэрлэсэн тайлант хоног боллоо. Бид экспортын нүүрс, сайжруулсан түлшний түүхий эд, амоный нитрат, нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн үйл ажиллагааг тасралтгүй, хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган зохион байгуулж байгаа бөгөөд 2024 онд ачаа тээвэрлэлтийг төлөвлөсөн хэмжээнээс давуулан биелүүлсээр байна.
Сэтгэгдэлүүд