ШАР УСНЫ ҮЕРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА
Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Цогтцэций чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд зэрэг сумуудын нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг бөгөөд газар зүйн хувьд говийн бүсийн цөлөрхөг, элсэрхэг ихтэй хэсгүүдэд байрладаг тул салхины хурд 5м/секундээс дээш болох үед өнгөн хөрс нь байнга шилжин хөдөлж байдаг онцлогтой.
Шар усны үер, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Цогтцэций 29.5 км уртад 14,682.6 м3 орчим элсэнд дарагдсан суваг шуудуу сэргээх, мөн 37 байршилд хоолойн оролт, гаралтад хуримтлагдсан 167 м3 орчим элс цэвэрлэх ажлыг 3 дугаар сараас 5 дугаар сарыг дуустал зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна.
Өнөөдрийн байдлаар зам байгууламжид давхардсан тоогоор нийт 129,5 километр замын элс цэвэрлэх ажлыг хийж галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж ажилласан.
Сэтгэгдэлүүд