АНУ-ААС НИЙЛҮҮЛЭГДСЭН ШИНЭ ЗҮТГҮҮРҮҮДИЙГ ТУРШИХ, АШИГЛАЛТАД ОРУУЛАХ СУРГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

“Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл”-ийн  хүрээнд АНУ-ын “Progress Rail A Caterpillar” компаниас нийлүүлэх 16 зүтгүүрийн эхний ээлжийн 2 зүтгүүрийг турших, ашиглалтад оруулах бэлтгэл ажлууд Тавантолгой өртөөнд хийгдэж  байна.

SD70ACe/LW серийн зүтгүүрийг ажиллагаанд оруулахаар “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн зүтгүүрийн бригадууд болон засвар инженер, техникийн ажилчдад  АНУ-ын “Progress Rail A Caterpillar” компанийн цахилгааны сургагч багш Frank  Vogecs, механикийн сургагч багш Warren Bjornos нар дизель хөдөлгүүр/тоормосны систем, цахилгаан систем, жолоодлого гэсэн үндсэн сэдвийн хүрээнд 7 хоногийн танхимын сургалт явуулж байна.

 

Уг сургалтад хамрагдсан ажилчид Progress Rail A Caterpillar компанийн зүгээс мэргэжлийн сертификатыг олгосноор туршилт, зүгшрүүлэлтийн аяллууд эхэлнэ.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *