“БЭЭЖИН КОНСЕН ТРАФИК ТӨХӨӨРӨМЖ” КОМПАНИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
“Тавантолгой төмөр зам” ХХК БНХАУ-ын “Бээжин Консен Трафик Төхөөрөмж” ХХК-тай Харилцан ойлголцлын санамж бичгийг өнөөдөр /2024.03.21/ Бээжин Консен Трафик Төхөөрөмж компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Шиао Бао Ди, “Тавантолгой Төмөр Зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Будбаяр нар гарын үсэг зурж баталгаажууллаа.
Энэхүү Санамж бичгийг хүрээнд БНХАУ-д техникийн сургалт хийх, инженер техникийн ажилчдыг үйлдвэр, сургалтын төв, ашиглалтын байгууламжид сургаж, дадлагажуулах, Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын дохиолол холбооны засвар үйлчилгээ хийхэд зөвлөгөө болон арга зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
“Бээжин Консен трафик төхөөрөмж” компани нь төмөр замын дохиолол холбооны автоматжуулалтын системийн нийлүүлэгч бөгөөд эрчим хүч хэмнэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр шинэ зах зээлийг хөгжүүлж буй томоохон компани юм.
Сэтгэгдэлүүд