ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК МОД ҮРЖҮҮЛГИЙН ГАЗАР БАЙГУУЛАХААР ОЙН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГА “ХАН-АЛТАЙ САН” ХХК-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК нь байгальд ээлтэй "ногоон" хамт олон болохыг зорин ажиллаж байгаа бөгөөд энэхүү зорилтынхоо хүрээнд өнөөдөр МОД ҮРЖҮҮЛГИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Дэлхийн ойн өдрийг тохиолдуулан “Тавантолгой төмөр зам” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд ойн мэргэжлийн байгууллага “Хан-Алтай сан” ТББ-тай хамтран мод үржүүлгийн газар байгуулах ажлыг санаачлан эхлүүллээ.
Уг хамтын ажиллагааны хүрээнд тус төрийн бус байгууллагын Налайх дүүрэгт байрлах талбайд байнгын үйл ажиллагаатай мод үржүүлгийн газрыг байгуулж, говийн хөрсөнд тохирсон тарьц, суулгацуудыг тарьж ургуулах юм.
Энэ онд манай компани нийт 55000 модыг төмөр замын дагуух төслийн талбайд тариалан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэн модны тариалалтын тоог нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна.
Сэтгэгдэлүүд