“БООМТЫН СЭРГЭЛТ ҮНДЭСНИЙ ФОРУМ 2024” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Боомтын сэргэлт үндэсний форум 2024”-д “Тавантолгой төмөр зам” ХХК-ний төлөөлөл оролцлоо. Манай компани энэ оны 2 дугаар улиралд Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газар, Боомтын Сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргаа хамтран 2024 оны гуравдугаар сарын 25, 26-ний өдрүүдэд “Боомтын сэргэлт үндэсний форум-2024” арга хэмжээг зохион байгуулж байна.

Уг форумаар Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын үндсэн зургаан зорилтын нэг болох Боомтын сэргэлтийн хүрээнд хэрэгжиж буй бодлого болон боомтын өнөөгийн байдал, боомтуудад хийгдэж буй улсын төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалт, боомтын дэд бүтэц, бүтээн байгуулалт, хилийн боомт, хуурай боомт, эдийн засгийн чөлөөт бүсүүдэд хөрөнгө оруулах боломж, боомтуудын эдийн засагт үзүүлж буй үр нөлөө, боомтын хөгжилд төр хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааны стратеги, хил орчмын аялал жуулчлал зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *