“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК-ИЙН АЛБАН ХААГЧИД ӨНӨӨДӨР ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Засгийн газын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журмын дагуу өнөөдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 28-ний 16.00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгууллаа.

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн нийт 116 албан хаагчид гамшгийн үеийн бэлэн байдлыг хангаж, тэмдэглэгдсэн аюулгүй талбайд шилжин байршиж, бүрэн жагсан урьдчилсан дадлага сургуулилалт хийлээ. Байгууллагын гамшгаас хамгаалах багийн бие бүрэлдэхүүн дадлагын бэлтгэл сургуулилалтыг амжилттай зохион байгуулан нийт бие бүрэлдэхүүнд газар хөдлөлтийн талаарх онолын мэдлэг олгон бэлтгэл бэлэн байдлаа хэрхэн хангах талаар зааварчилгаа болон амьдралд ойр хэрэгжүүлэх арга зүйн зөвлөмж өглөө.

ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ҮЕД ХИЙХ 3 АЛХАМ


1. Эхний дохио дуугарахад: Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэх үе гэж бодон барилгын даацын хана, бат бөх ширээн доогуур орж өөрийн аюулгүй байдлаа ханган түр хүлээх,
2. Хоёр дахь дохио дуугарахад: Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэхээ болих үе гэж бодон баруун гарын дүрэм баримтлан, толгойгоо хамгаалж яаралтай аюулгүй талбай руу гарах,
3. Гурав дахь дохио дуугарахад: Барилга байгууламжид хүн үлдсэн эсэх талаар мэдэх, аюулгүй байдал хариуцсан ажилтанд бүртгүүлэх шаардлагатай.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *