“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК 2024 ОНЫ 1-Р УЛИРЛЫН БАЙДЛААР 723,1 МЯН.ТОНН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ, УЛИРЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ 97%-ТАЙ БИЕЛҮҮЛЛЭЭ

“Тавантолгой төмөр зам” ХХК нь 2024 оны 1-р улирлын байдлаар 723.1 мянган тонн ачаа тээвэрлэснээс “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замаар 323.4 мянган тонн, “Тавантолгой-Цогтцэций” чиглэлийн төмөр замаар 399.7 мянган тонн ачааг тус тус тээвэрлээд байна. Энэ нь өнгөрсөн оны 1-р улирлын тээвэрлэлтийн хэмжээтэй харьцуулахад 452%-ийн өсөлтийг үзүүллээ.

2024 оны 1 дүгээр улирлын ачаа тээвэрлэлтийн төлөвлөгөөгөө 97%, 3 дугаар сарын ачаа тээвэрлэлтийн төлөвлөгөөг 119%-иар давуулан биелүүлээд байна.

1 дүгээр улиралд тээвэрлэсэн нийт ачааг төрлөөр нь ангилж үзвэл экспортын нүүрс 437.3 мянган тонн, сайжруулсан түлшний түүхий эд 177.6 мянган тонн, нефтийн бүтээгдэхүүн 31 мянган тонн, аммонийн нитрат 1 мянган тонн, бусад ачаа 76 мянган тонныг тус тус тээвэрлэлээ.

Бид өдөрт тутамдаа галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал болон Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг бүрэн хангаж осол, гологдол, зөрчилгүй ажиллаж байна.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *