"ГАШУУНСУХАЙТ ЗАСВАРЫН ТӨВ"-Д ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙХЭД БЭЛЭН БОЛЛОО

Хаврын үзлэг шалгалтын ажлын хэсэг шинээр ашиглалтад орж буй "Гашуунсухайт өртөө"-нд байрлах хөдлөх бүрэлдэхүүн засварын төвд ажиллалаа.

Вагон засвар, зүтгүүрийн засвар, замын машин механизмын засварын чиглэлээр байгуулагдсан тус засварын төв ирээдүйд өргөн царигийн зүтгүүр болон стандарт царигийн зүтгүүрүүдийн засварын ажлуудыг хийж гүйцэтгэх юм.

Уг засварын төв нь 32 нэр төрлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, 1000м3 түлшний сав бүхий түлш зэхэлтийн иж бүрэн байгууламжийн хамт барилгын ажил 100% хийгдэж дууссан.

Засварын төвийн үйл ажиллагаа бүрэн жигдэрснээр компанийн болон захиалгат хөдлөх бүрэлдэхүүний засвар үйлчилгээнүүдийг хийж эхлэх юм.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *