ҮЗЛЭГ ШАЛГАЛТЫН АЖЛЫН ХЭСЭГ ГАШУУНСУХАЙТ ӨРТӨӨНД ДҮНГИЙН ХУРЛАА ХИЙЛЭЭ
Хаврын ээлжит үзлэг шалгалтын ажлын хэсэг “Хулант” зөрлөг, "Гасуунсухайт засварын төв", "Гашуунсухайт өртөө", “Гашуунсухайт дэд станц”, “Шилжүүлэн ачих терминал”-д тус тус ажиллан, дүнгийн хурлаа зохион байгууллаа.
Дүнгийн хурлаар үзлэг шалгалтаар илэрсэн зөрчил, тулгамдаж буй асуудал, талбай дээр ажиллаж байгаа ажилчдын санал хүсэлтийг ажлын хэсэгт нэгтэн танилцууллаа.
Эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй, хамт олноо манлайлан ажилласан зарим албан хаагчдыг "ТАЛАРХАЛ", мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Гүйцэтгэх захирал Н.Будбаяр: "Гашуунсухайт өртөө”-г хаврын үзлэг шалгалтад "Хангалттай сайн" үнэлгээтэй дүгнэгдсэнийг онцлон, шалгалтын үеэр илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгаж ажиллах хугацаат үүргийг хариуцсан газар, хэлтсүүдэд өглөө. Мөн албан хаагчдаас ирүүлсэн саналуудад хариу тайлбарыг газар дээр нь шийдвэрлэх боломжтой зарим санал хүсэлтүүдийг 4 дүгээр сардаа багтаан удирдлагын түвшинд шийдвэрлэн ажиллах болно гэдгээ мэдэгдэв.
Сэтгэгдэлүүд