”ШИНЭ-УС" ЗӨРЛӨГТ ҮЗЛЭГ ШАЛГАЛТЫГ ХИЙЛЭЭ
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь нийт 6 зөрлөгтэй. Өнөөдөр үзлэг шалгалтын ажил “Шинэ ус” зөрлөгөөс эхэллээ.
Тус зөрлөг нь зуны тээвэрлэлтэд бэлэн эсэхэд газар дээр нь үзлэг шалгалт хийхэд ноцтой зөрчил дутагдалгүй байсан ба хяналтын байцаагч нарын зүгээс тодорхой үүрэг чиглэл өгч, Гүйцэтгэх захирлын хаврын үзлэгээр хангалттай гэсэн үнэлгээ авав.
Түүнчлэн тус зөрлөгийн бие бүрэлдэхүүн ажиллаж, амьдарч буй орчиндоо онцгой анхаарч чулуун хаяавч, хүлэмж зэргийг санаачлан хийсэн нь үлгэр жишээ сайн жишиг тогтоож буйг комиссын зүгээс сайшаасан ба Зөрлөгийн нийт хамт олонд Гүйцэтгэх захирлын нэрэмжит талархал, мөнгөн шагналаар шагналаа.
Сэтгэгдэлүүд