”УРТ ГОЛ" ЗӨРЛӨГТ ҮЗЛЭГ, ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Манай компанийн ачаа тээвэр тоо хэмжээ нэмэгдсээр байна. Ажлын хэсэг Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын “Урт гол” зөрлөгт ажиллаж, хаврын үзлэг шалгалтыг хийлээ.
Үзлэгийн үеэр зөрлөгийг зам, сумын нормт хэмжээс, дохиолол, холбооны найдвартай байдал болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хэрхэн хангаж, зуны тээвэрлэлтэд бэлдэж буйг шалган хангалттай гэж дүгнэлээ. Үзлэгийн үеэр тус зөрлөгийн дарга Р.Нямаа ЗТХЯ-ны “Хүндэт жуух” бичгээр шагнагдлаа.
Сэтгэгдэлүүд