ХАНГАЙ ЗӨРЛӨГ “ХАНГАЛТТАЙ” ҮНЭЛЭГДЛЭЭ

Хаврын үзлэг, шалгалт "Хангай" зөрлөгөөр үргэлжиллээ. Тус зөрлөгийн хувьд элс ихтэй, хүчтэй салхиар шуурдаг бөгөөд хээрийн байгууламж элсэнд их дарагддаг хэсэг юм. Замчид цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж, байгалийн хүчин зүйлсээс үүдэн галт тэрэгний зурмагийн тасалдал үүсээгүй бөгөөд бригадын дарга болон замчид маш хариуцлагатай ажиллаж байна.

Гүйцэтгэх захирлын хаврын үзлэгээр Хангай зөрлөг “Хангалттай” үнэлэгдэн, эрхэлсэн ажилдаа идэвх санаачилгатай, хариуцлагатай ажиллаж буй замчин Э.Дөлгөөнд талархал илэрхийлж, мөнгөн шагналаар шагнав.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *